|
|
|
11-50 employees
View all Monos Pharma Trade employees
|
|
Health, Wellness & Fitness
|
|
Namyanju Street 2, Bayanzurkh District,,Ulaanbaatar City,MN
|
|
Монгол улс зах зээлийн чөлөөт нийгэмд шилжиж эхлэх үед буюу 1994 онд анхны хувийн хэвшлийн ЭХНТ-ийг Монос Фарм Трейд ХХК байгуулж байсан ба улмаар Болгар улсын Балканфарма пүүстэй холбоо тогтоон гадаад худалдааны эхийг тавьсан түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа маш хурдацтай хөгжиж Эм,эмийн бэлдмэл, Эмнэлэгийн техник, тоног төхөөрөмж, Эмнэлэгийн жижиг хэрэгсэл, ороох боох материал,Лабораторын багаж, хэрэгсэл, Оношлуур, Вакцин, Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмчилгээний гоо сайхны импорт, бөөний худалдаа эрхэлдэг эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч хувийн хэвшлийн байгууллага болсон юм. Өнөөдрийн байдлаар 40 гаруй орны 130 гаруй пүүстэй хамтран ажиллаж, 3200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд,эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн санг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж байна. Монгол улсын нутаг дэвсгэр дээр түгээлтийн хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан бөгөөд 21 аймагт 24 салбартай ба түүгээр дамжуулан газар нутгийн хувьд алслагдсан аймаг,сумдын иргэдэд чанар, үнэ өртгийн хувьд ижил түвшний бараа бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ давуу талтай. Монос фарм трейд ХХК нь дэлхийн шилдэг эм,биобэлдмэл үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсын Эмийн бүртгэлд бүртгүүлэн, зах зээлд нэвтрүүлсэнээр эмчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ард түмэндээ хүргэсээр ирсэн билээ. Дэлхийн ТОП эмийн үйлдвэрлэгчид болох АНУ-ын Фпайзер, Мерк, Францын Санофи,Лореал, Английн Глаксо Смит Клайн, Швейцарийн Новартис, Хоффман Ла Рош, Японы Астеллас, Тошиба,Омрон,Германы Байер Хелскэр,Сиеменс, Берингер Ингелхейм,Берлинхеми, Данийн Ново-Нордиск,Австрийн Никомед, Исландийн Актавис, Словенийн КРКА, Лек, Унгарын Гедеон Рихтер зэрэг пүүсүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Бид хэрэглэгчдээ олон улсын стандартын шаардлага хангасан /GMP/ нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг нарийн хяналттай дэглэмийн дагуу хүргэхээр зорин ажилладаг.
|
Find accurate personal emails, work emails and phone numbers for employees
Accelerate prospecting with instant access to 300M professionals from 30M companies with the right contact details.